Пакистанаас Вашингтонд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хусейн Хаккани огцорсон тухай “The New York Times” сонинд мэдээлжээ. Пакистаны Ерөнхий сайд Юсуф Резы Гилани “Элчин сайд Америкийн цэргийнхнээс тусламж хүссэн гэх мэдээлэл түгсэн” гэж энэ талаар тайлбарлажээ. Хусейн Хаккани АНУ-ын усан цэргийн дарга Майк Малленд “Пакистанд төрийн эргэлт гарч болзошгүй тул үүнээс сэрэмжлэх арга хэмжээ авахыг хүсэж байна” гэсэн бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл гаднын хэвлэлүүдэд гарчээ. Тэрбээр Элчин сайд болохоосоо ч өмнө Пакистаны эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан билээ.
Ажиглагчдын үзэж буйгаар Пакистаны өндөр албан тушаалтнууд түүнийг огцруулахыг хүсэж, хуйвалдаан зохион байж магадгүй гэнэ. Үүний зэрэгцээ Пакистанд үе үе халдлага зохион байгуулж, олон хүний аминд хүрдэг “Талибан” бүлэглэлийнхэн эрх баригчидтай эвлэрэхийг хүсэж буйгаа илэрхийлж, цэргийн ажил лагаагаа зогсоох гэнэ. АР агент лагийн мэдээлснээр тус бүлэглэлийн толгойлогчдын нэг ийн мэдэгджээ. Өнгөрсөн даваа гаригт талибанчууд Пакистаны эрх баригчидтай хэлэлцээр хийж тохиролцоонд хүрэхээ илэрхийлсэн гэх мэдээлэл гаднын хэвлэлүүдэд гарсан билээ.
Гэхдээ хэлэлцээр болсон, эсэх талаар хоёр тал одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Пакистаны эрх баригчид “Талибан”-тай эвлэрсэн тохиолдолд АНУ эсэргүүцэж, тус улсад үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсоож болзошгүй хэмээн ажиглагчид онцолжээ.
Х.ОД