Их Британийн зураач, уран барималч Дэмиен Херстийн бүтээсэн үнэт гавлыг Лондоны “Tate Modern” галерейд ирэх оны хавар анх удаа олонд танилцуулах гэнэ. “Удахгүй болох Олимпийн наадмын үеэр уг бүтээлийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлнэ” хэмээн галерейн удирдлага мэдэгджээ. Цагаан алтаар бүрж, найман мянган очир эрдэнэ шигтгэн чимсэн уг гавлыг өмнө нь Амстердам, Флоренц, Ром хотын оршин суугчдад танилцуулж байсан билээ. “For the Love of God” нэртэй уг бүтээлийг Дэмиен Херст 2007 онд 50 сая фунтээр “White Cube” галерейд худалдсан юм. XVIII зуунд амьдарч байсан европ хүний гавлын ясаар хий сэн эл бүтээл үхэл, цаг хугацаа, бурхны тухай өгүүлдэг хэмээн Дэмиен Херст ярьсан нь бий.