Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авч буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн даваа гаригт мэдэгдлээ. АР агент лагийн мэдээлснээр Ираны эрчим хүч, газрын тос, химийн салбарт тусламж үзүүлсэн, хөрөнгө оруулсан хувь хүн, байгууллагад АНУ хариуцлага тооцох аж. “Ираны олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн баталгаа гарч ирсээр байна. Энэ бүхнээс үндэслэн шинэ хориг арга хэмжээ авахаар шийдсэн” хэмээн Америкийн Төрийн нарийн бич гийн дарга Хиллари Клинтон онцолжээ.
АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр Ираны цөмийн хөтөлбөр, уран баяжуулах үйлдвэрт ямар нэгэн хэмжээгээр тусламж үзүүлсэн, үзүүлж магадгүй 11 компани “хар жагсаалт”-д орсон гэнэ. “Хувь хүмүүс, компаниуд Ирантай хамтарч ажиллахаасаа өмнө тэдэнд ямар эрсдэл учирч болохыг тооцоолох хэрэгтэй” гэж Америкийн Сангийн сайд Тимоти Гайтнер өгүүлсэн байна. Түүнээс гадна Их Британийн эрх баригчид өөрийн улсын санх үүгийн байгууллагуудад Ираны банктай ямар нэгэн гүйлгээ хий хийг хориг лосон шийдвэр гаргасан тухай ВВС дамжуулав. Ингэснээр Их Британийн бан куудаар дамжуулан Ираны цөмийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээс сэргийлж байна хэмээн эх сурвалжид мэдээлжээ. Мөн Ка над улс ч ийм арга хэмжээ авч буйгаа өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн билээ.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны уран баяжуулах байгууламж, цөмийн хөтөлб өрийн талаар илтгэл тавьсны дараа АНУ, Их Британи, Канад улс ийм шийдвэр гаргаж байна. Иран улс 2003 оноос хойш цөмийн зэвсэг гар гаж авахаар ажиллаж байна хэмээн уг илтгэлд өгүүлжээ. Мөн Ливийн удирдагч агсан М.Кад дафийн армийнханд Иран химийн зэвсэг нийлүүлдэг байсан гэх дуулиан дэгдээд байна. “The Washington Post” сонинд мэдээлснээр Ливийн босогчид химийн зэвсэг бүхий хоёр агуулах илрүүлсэн аж. АНУ-ын Тагнуулын төв газрын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эл зэвсгийг М.Каддафийн захиалгаар Иранд үйлдвэрлэсэн байж магадгүй гэнэ. Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын мэдээлснээр дээрх хоёр агуулах дахь зэвсгүүд мэргэжилтнүүдийн хяналтад байгаа аж.
Х.ЧИМЭГ