Их Британийн нийслэл Лондонд манан ихтэй байгаагаас “Heathrow” зэрэг нисэх буудлын үйл ажиллагаа доголдож, орон нутгийн болон олон улсын нислэгүүд тодорхой бус хугацаагаар хойшилсон тухай AFP уламжилжээ. Одоогийн байдлаар “British Airways” компанийн 50 нислэг тодорхой бусаар хойшилж, зорчигчдод ихээхэн хүндрэл учраад байгаа аж.
“Томоохон нисэх буудлуудын үйл ажиллагаа доголдож, хэдэн мянган зорчигч тэнд гацаад байна. Их Брита нийн Ус цаг уурын албанаас мэдээлж буйгаар ойрын хэд хоногтоо манан арилахгүй” хэмээн эх сурвалжид онцлов.