Америкийн дуучин Тейлор Свифт “American Мusic Awards” наадмаас “Оны жүжигчин”, “Шилдэг кантри дуучин”, “Шилдэг кантри цомог”-ийн шагнал хүртжээ. Тэрбээр Леди Гага, Кэти Перри, Адель, Ли Уэйнд нартай “Оны жүжигчин” номинацид өрсөлдөж, хамгийн олон санал авсан аж. Энэ жилийн наадмын бас нэг сюрприз нь залуу дуучин Ники Минаж “Шилдэг хип хоп дуучин”, “Шилдэг хип-хоп цомог” номинацид тэргүүлсэн явдал байлаа.
“Pink Friday” цомгоороо уг шагналыг хүртсэн тэрбээр Канье Уэст, Лил Уэйн, Jay-Z нарын өмнө гишгэлээ. Түүнчлэн “Maroon 5” хамтлаг “Шилдэг рок хамтлаг”, дуучин Бруно Марс “Шилдэг поп дуучин”, дуучин Рианна “Шилдэг R&B дуучин”, “Шилдэг R&B цомог”-ийн шагнал хүртжээ.