Египетийн нийслэл Каир болон Александр, Суэц зэрэг томоохон хотод болж буй жагсаалын үеэр амь үрэгдсэн хүний тоо 14 болсон тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар 1700 гаруй хүн гэмтэж бэртээд байна. Каирын Тахрирын талбайгаас холгүй болсон мөргөлдөөний үеэр л гэхэд 192 хүн бэртэж гэмтсэн тухай хүний эрхийг хамгаалагчид мэдэгдлээ. Засгийн газар дахь цэргийн эрх мэдэлтнүүдийн нөлөөг багасгах, өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэхийг иргэд шаардаж буй аж. Тахрирын талбайд “Лалын шашинт ах дүү нар” бүлэглэлийнхний зохион байгуулсан эл цуглаанд нийт 50 мянга гаруй хүн оролцсон хэмээн ВВС дамжуулжээ. “Жагсагчдын тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай. Үүнийг дагасан үймээн, мөргөл дөөн даамжирч болзошгүй” хэмээн ажиглагчид энэ талаар онцолжээ.
Мөн өөр хотуудаас хүмүүс ирж жагсагчидтай Их Британийн нийслэл Лондонд манан ихтэй байгаагаас “Heathrow” зэрэг нисэх буудлын үйл ажиллагаа доголдож, орон нутгийн болон олон улсын нислэгүүд тодорхой бус хугацаагаар хойшилсон тухай AFP уламжилжээ. Одоогийн байдлаар “British Airways” компанийн 50 нислэг тодорхой бусаар хойшилж, зорчигчдод ихээхэн хүндрэл учраад байгаа аж. “Томоохон нисэх буудлуудын үйл ажиллагаа доголдож, хэдэн мянган зорчигч тэнд гацаад байна. Их Брита нийн Ус цаг уурын албанаас мэдээлж буйгаар ойрын хэд хоногтоо манан арилахгүй” хэмээн эх сурвалжид онцлов. нэгдэн, тэдэнд тусламж үзүүлж байгаа талаар гаднын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ эрх баригч Зэвсэгт хүчний дээд зөвлөл шинэчлэлтийг түргэн эхлүүлж, ардчилсан, шударга нийгмийг бий болгохыг зорьж буйгаа илэрхийлэв. Өнгөрсөн ням гаригт тус улсын зэвсэгт хүчнийхэн, Засгийн газрын гишүүдтэй хэлэлцээр хийжээ. Зэвсэгт хүчний дээд зөвлөл “Сонгууль явуулах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхэд саад учруулахгүй, шилжилтийн хуга цаа дуусахад шинэ Засгийн газарт төр барих мэдлийг шилжүүлэн өгнө” гэсэн аж.
Х.ОД