Дэлхийн олон оронд нүүрлэсэн “Ковид-19” цар тахал Монгол Улсад тархаж, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, бизнесийн салбарт томоохон сорилтуудыг дагуулсан билээ.
Цар тахлын дотоодын халдвар эхэлсэн цаг үеэс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах 5 удаагийн шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу ипотекийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн 88.4 хувь буюу нийт 57.8 мянган өрх айлд уг шийдвэр хүрчээ. Цар тахлын үед нийт 3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулсан байна.
МИК нь банкнаас иргэдэд олгосон зээлийг худалдан багцыг худалдан авч үнэт цаасжуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэн 401.7 тэрбум төгрөгийн (бэлэн болон өглөгөөр) купоны төлбөрийг иргэдийн өмнөөс бонд эзэмшигчдэд компанийн нөөц сангаас төлж, хувийн байгууллагуудаас хамгийн том зардлыг хариуцсан.