Ливийн удирдагч агсан М.Каддафийн хүү Сейф аль-Исламыг тус улсын өмнөд хэсэгт орших Обари хотод баривчилсан тухай “Al Arabiya” уламжлав. Ливийн Хууль зүйн яамны мэдэгдсэнээр тэрбээр хоёр хамгаалагчийнхаа хамт Нигерийн хил давахыг завдаж байсан аж. “Түүний гар нь шархадсан байсан. Гэхдээ биеийн байдал нь хэвийн” хэмээн эх сурвалжид онцолжээ. М.Каддафийг амь үрэгдсэний дараа тэрбээр эцгийнхээ өшөөг авах тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэрбээр өөрийнх нь аюулгүй байдлыг хангасан тохиолдолд бууж өгөхөд бэлэн гэх мэдээлэл түгж байв.
Олон улсын ажиглагчид Сейф аль-Исламыг шударгаар шүүхийг Ливийн эрх баригчдаас хүсэж байна. Тус улсын Ерөнхий сайд Абдель Рахим аль-Киб энэ тухай хэлэхдээ “Олон улсын эрх зүйд нийцүүлэн шударга шүүх болно. Сейф аль-Исламыг баривчилснаар олон сар үргэлжилсэн тэмцэл дуусаж, эрх чөлөөт, шударга нийг мийг бий болгох ажил эхэлж байна” гэжээ. Үүний зэрэгцээ тус улсын Хууль зүйн сайд Мохаммед альАлажигийн хэлснээр Сейф альИсламыг улсын хөрөнгө завшсан, хүний амь хөнөөх тушаал өгсөн, жагсагчдыг дарахын тулд мэргэн бууч, алуурчдыг хөлсөлсөн зэрэг зүйл ангиар буруутгаж, цаазаар авах ял оноож магадгүй аж.
Европын холбоо, АНУ, ОХУ Сейф аль-Исламыг шүүх ажиллагаанд олон улсын ажиглагчид, Гааг дахь Олон улсын эрүү гийн шүүхийн ажилтнуудыг байл цуулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Ливийн эрх баригчид үү нийг хүлээн зөвшөөрөхөө ч илэр хийллээ.
Х.ЧИМЭГ