“Эрдэнэс авантолгой” компани асгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өчигдөр Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийж буй ажлынхаа явцын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар 362 дугаар тогтоол баталснаас хойш 341.5 сая ам.долларын нийн дүн бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс худалдсан аж. Цагаан хаднаас өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байжээ. эгвэл өдөрт дунджаар 700 машин 74.2 мянган тонн нүүрс болгон нэмэгдүүлсэн гэнэ. Хамгийн дээд тал нь өдөрт 1028 тээврийн хэрэгслээр 100.8 мянган тонн нүүрс экспортолсон байна.
Түүнчлэн компанийн санхүүгийн зүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 152 сая ам.доллароор бууруулжээ. Энэ оны аравдугаар сарын 5-ны байдлаар 603 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл байсныг бууруулж 451 саяд хүргэсэн гэнэ. “Эрдэнэс авантолгой” компани дээрх тогтоолын дагуу олборлосон нүүрсээ агаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж эхэлжээ. Улмаар нүүрсээ худалдан авагчдад хилийн үнээр борлуулах юм байна. Үүнтэй холбогдуулан нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах хүрээнд Уул уурхай хүнд йлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Цахим арилжааны журам” боловсруулж байгаа аж.
Нийгмийн сүлжээгээр агаан хадны гаалийн хяналтын бүсээс хоёр сая тонн нүүрс хулгайд алдсан гэсэн мэдээлэл цацагдсан. эгвэл Ж.Ганбат 300 орчим мянган тонн нүүрс дутсан байх магадлалтай тул хууль хяналтын байгууллагынхнаар шалгуулахаар хандсан гэсэн юм.