Испанийн зээлийн хүүгийн төвшин долоон хувьд хүрч, 14 жилийн дээд амжилтаа тогтоов. Тус улсын зээлийн хүүгийн төвшин 1997 онд л ийм хэмжээнд хүрч байсан бөгөөд 2008 оны хямралын үеэр ч ингэтлээ сандаргаж байгаагүй юм. Хөрөнгө оруулагчдыг үргээсэн эл үзэгдэл Испанийн эдийн засгийг сүйрүүлж, улмаар Европын холбоонд дахин нэг асуудал нэмэв. Энэ сарын эхэнд Италийн зээлийн хүүгийн төвшин мөн адил долоон хувьд хүрч аюулын харанга дэлдсэн билээ. Испанийн Засгийн газар 6.8 тэрбум еврогийн бонд гаргаад байгаа ч зээлийн хүүгийн төвшин өнгөрсөн сарынхаас 2.8 хувиар өсөөд буй аж.