Станцуудыг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ говь, Шарын голын уурхай дизель түлшний нөөцгүй болсон хэмээн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар түр улсын нөөцөөс дизель түлшний нөөцийг гаргуурлахаар болж байна. Энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-аас ороод ирнэ" гэх мэдээллийг өглөө.
Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгов.