“People” сэтгүүл дэлхийн хамгийн дур булаам залуусын жагсаалтыг гаргажээ. “The Hangover”, “The Areas of darkness” зэрэг кинонд тоглож нэрд гарсан, Холливудын жүжигчин Брэдли Купер энэ оны жагсаалтыг тэргүүлсэн байна. “Загвар өмсөгчдийнх шиг биетэй биш, жирийн л залуу энэ жагсаалтыг тэргүүлсэнд баяртай байна” хэмээн Брэдли Купер хэлсэн аж.
Жагсаалтын хоёрдугаар байрт Австралийн жүжигчин Лиам Хемсворт, гуравдугаарт Их Британийн жүжигчин Идрис Эльба нар оржээ. Түүнчлэн жүжигчин Крис Эванс, Райан Гослинг, Алек Болдуин, кантри дуучин Тим Макгро нар удаах байруудад жагслаа. “People” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг уг жагсаалтыг 2010 онд жүжигчин Райан Рейнолдс тэргүүлсэн юм.