АНУ болон Мексикийн хилийн заагт томоохон хонгил илрүүлсэн тухай “Reuters” мэдээлэв. Хар тамхи зөөвөрлөх зориулалттай уг хонгилоос 15 тонн марихуан илрүүлсэн тухай цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн аж. АНУ-ын Цагаачлалын албаныхны хэлснээр Мексикийн Тихуана хотыг АНУ-ын Сан-Диего хоттой холбосон хонгилын урт нь 370 километр гэнэ. “Хонгилд агааржуулагч, гэрэлтүүлэг тавьсан байсан. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хонгилыг байгуулаад нэг их удаагүй байсан бололтой. Мексикийн “Синалоа” бүлэглэлийнхэн энэ хонгилоор АНУ руу мансууруулах бодис зөөдөг” хэмээн Сан-Диего хотын цагдаа нар өгүүлжээ. Энэ онд АНУ, Мексикийн цагдаа нар гурван ийм хонгил илрүүлээд байна.