БНХАУ-ын Бээжин хотын Тянь-Аньмэнийн талбайд нэгэн хүн өөрийгөө шатаасан хэмээн “Global Times” сонинд мэдээлжээ. Энэ хэрэг өнгөрсөн сард болсон ч Хятадын хэвлэлүүдэд энэ талаар мэдээлээгүй аж. Аравдугаар сарын 21-нд Тянь-Аньмэнийн талбайд хүн өөрийгөө шатаах үеэр нэгэн жуулчин гэрэл зургийг нь авсан хэмээн “The Daily Telegraph” онцолсон байна. Бээжин хотын Аюулгүй байдлын хорооны мэдээлснээр 42 настай Ван гэгч хүн “зулын гол” болсон гэнэ. Цагдаагийнхан гадыг унтраан түүнийг эмнэлэгт хүргэсэн аж. Ямар шалтгаанаар тэр хүн амиа хорлохыг завдсан, тэрбээр амьд эсэх нь одоогоор тодорхойгүй байна.