БНХАУ-ын Күнзийн нэрэмжит энх тайвны шагнал хүртсэн тухай “Синьхуа” дамжуулав. “Энх тайвныг хадгалах, хамгаалахад хувь нэмрээ оруулсан” хэмээн шагналын хорооныхон В.Путинийг үнэлсэн байна. Уг шагналд түүнээс гадна “Microsoft”- ыг үндэслэгч Билл Гейтс, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан нар нэр дэвшсэн билээ. Хонконгод төвтэй “China International Peace Research Center” байгууллагаас олгодог энэ шагналыг өнгөрсөн онд үндэслэсэн юм. Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобод Нобелийн шагнал олгосныг тус улсын эрх баригчид эсэргүүцэж уг шагналыг бий болгосон хэмээн ажиглагчид онцолдог. Дашрамд дурдахад, Тайваний Дэд ерөнхийлөгч асан Лянь Чаньд 2010 оны шагналыг олгосон боловч тэрбээр авахаас татгалзсан аж.