Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус улсын Парламентын доод танхимыг тараан, ээлжит бус сонгууль явуулахаа мэдэгджээ. Санал хураалтыг ирэх оны нэгдүгээр сарын 15-нд товлосон бөгөөд Сонгуулийн төв хороо бэлтгэл ажлаа удахгүй эхлэх гэнэ. Казахстаны Парламентын доод танхимын 107 гишүүний 53 нь олон намын тогтолцоог бий болгож, ардчиллыг хөгж үүлэхийг уриалж, ээлжит бус сонгууль явуулах хүсэлт гаргажээ. Тус улсын Парламентын доод танхим буюу Мажилисын гишүүдийн 98 нь бүх нийтийн санал хураалтын дүнд, ес нь Казахстаны Ардын Ассамблейгаас сонгогддог.