“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтсийн нэрэмжит сан Вьетнамын хөдөөгийн оршин суугчдад туслах төсөлд 30 сая ам.доллар хандивлах гэнэ. Хотоос хол, бөглүү газар амьдардаг 760 мянган хүнд компьютер олгох, тэдэнд интернэтийн үйлчилгээг хүргэх уг төслийг тэрбээр санхүүжүүлэхээ мэдэгдсэн аж. 2016 он хүртэл хэрэгжих уг төслийн хүрээнд 2000 интернэт төв нээхээр төлөвлөж буй.