Соёлын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран “Хүүхдийн уран зохиолын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хүүхдийн төв номын санд зохион байгууллаа. Энэүеэрсудлаачид “Монголын хүүхдийн уран зохиолын хөгжил: Оноо сургамж”, “Хүүхдэд зориулсан яруу найргийн онцлог, чиг хандлага”, “2000 оноос хойших хүүхдийн өгүүллэгийн туурвил зүйн асуудалд”, “XXI зууны хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн бүтээлийн хөгжил, төлөвшил” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн эрдэмтэн, судлаачид 2000 оноос хойших Монголын хүүхдийн уран зохиолыг тусгайлан судалж, өнөөгийн байдал, төлөв чиг хандлагыг хүүрнэл зохиол, шүлэг яруу найраг, тайз, дэлгэцийн бүтээлээр жишээлэн илэрхийлж хэлэлцүүлснээрээонцлог болсон юм. Мөн эрдэм шинжилгээний хурлаас хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон төрөл зүйл, төрөл зүйлдээтохирсон хэл, найруулгатай бүтээл гаргахыг нийт уран бүтээлчид уриалсан. Бас2000 оноос хойш хэвлэгдсэн, хүүхдэд зориулсан номын үзэсгэлэн, хүүхдийн зохиолчдын тухай баримтат киног үзүүллээ.