Олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести интернэшнл” байгууллагынхан Азер байжаны эрх баригчид хүний эрхийг зөрчиж байна хэмээн мэдэгдсэнийг ВВС дамжуулав. Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард тус улсад болсон эсэрг үүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарсан, хүний эрхийг зөрчсөн хэмээн тэд үзэж байгаа аж. Ардчилал, эрх тэгш байдлыг хүссэн иргэдийн жаг саалыг Азербайжаны Аюулгүйн алба ныхан хүч хэрэглэн тараа сан, оролцогчдыг зодож нүд сэн, цуглааны үеэр 17 хү нийг баривчлан шоронд хорь сон зэрэгт үндэслэн ийн мэдэгджээ.
Азербайжанд хүний эрх зөр чигдсөөр байгааг мэдсэн ч барууны орнууд ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тухай тус байгууллагаас гарга сан илтгэлд мөн дурдсан байна. “АНУ, Европын орнууд энэ талаар ам ангайхгүй байгаа нь Азербайжаны газрын тос, байгалийн хийг “сонирхож” буйтай холбоотой” хэмээн онцолжээ. Түүнчлэн сөрөг хүчнийхэн, сэтгүүлчдийн эрх чөлөөг хаан боогдуулж, тэдэнд дарамт учруулж байна гэх мэдээлэл өмнө нь ч гаднын хэвлэлүүдэд гарч байсан юм. Тухайлбал, тус улсын сөрөг хүчний Ардын фронт намын гишүүн Жаббар Салаван өнгөрсөн хоёрдугаар сард “Facebook” дэх хуудсандаа Засгийн газар, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн сэтгэгдлүүд бичиж үлдээжээ.
Үүний дараа түүнийг хар тамхи биедээ авч явсан хэмээн баривчилж, хоёр жилийн хо рих ял оноосон нь эрх баригчдын захиалгаар хийсэн зүйл хэмээн хүний эрхийг хам гаалагчид үзэж байгаа аж. Түүнээс гадна жагсаалын үеэр олон нийтийн хэв журам зөрчсөн зэрэг зүйл ангиар ял эдэлж буй 16 хүн ч үзэл бодлынхоо төлөө хэлмэгдсэн гэж тэд онцлов. Азербайжаны эрх баригчид энэ талаар одоогоор ямар нэг мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна.