Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын энэ оны төгсгөлийн ажил яг одоо Баруунхараагийн төмөр замын гарман дээр хийгдэж байна хэмээн ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар мэдээллээ.
Тэрбээр, "Төмөр замынхан гармаа шинэчилж, хориглолын системийг 2 дахь өдрөө хийгээд дуусаж байна.
Мэргэжлийн түвшинд шуурхай ажиллаж байгаа төмөр замчиддаа талархаж буйгаа илэрхийлье. Гармын болон авто замын тэмдэг, тэмдэглэгээ бусад ажлууд дуусаж өнөөдрөөс /2022-10-30/ эхлэн Улаанбаатараас Дархан хүртэл хатуу хучилттай авто замаар зорчино" гэв.