ХБНГУ-ын Берлин, Майн дахь Франкфурт хотод банкнуудын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал болсон тухай ВВС уламжлав. Франкфуртэд байдаг Европын Төвбанкны байрны гадна 10 мянга гаруй хүн цугласан байна. “Франкфуртийг эзэл” хэмээх уг жагсаалын үеэр үймээн, мөргөлдөөн гараагүй гэнэ. Эл хөдөлгөөн тус улсын Берлин, Кёльн, Хамбург, Ханновер, Мюнхен, Штутгарт зэрэг 50 гаруй хотод өрнөөд буй. Нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг шаардсан эл цуглаанд голдуу экологчид, үйлдвэрчний эвлэлүүд, зүүний хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон гэнэ.