БНХАУ-ын Ардын намаас төвд лам нарт хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр шийдсэн тухай BBC мэдээлэв. Төвдөд өрнөсөн бослого, эмх замбараагүй байдлаас үүдэж БНХАУ-ын нэг хэсэг болсон тус газарт өлсгөлөн, өвчин нүүрлэж байгаад санаа тавьж буй нь энэ аж. Тус улсын Засгийн газраас төвд лам нарт цэвэр ус, зурагт, радио, үүрэн холбооны төхөөрөмж өгөхөөр болсон байна. Эдгээр тусламжийг эхний ээлжинд 50000 төвд хүн хүртэх бололтой.
Мөн төвд хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг телевиз болон сонин, сэтгүүл гаргах боломжоор хангах юм байна. Зөвхөн цэвэр усны сүлжээг сайжруулахад зориулж 37 сая ам.доллар төсөвлөжээ. Гэвч олон улсын ажиглагчид энэхүү арга хэмжээг гал унтраах төдий ажил хэмээсэн бол Төвдийн эрх баригчид ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.