Италийн шинэ Ерөнхий сайдаар Марио Монтийг томилсон тухай АР дамжуулав. Өнгөрсөн ням гаригийн орой Ерөнхийлөгч Жоржо Наполитано шинээр томилогдсон Ерөнхий сайд Марио Монтид Засгийн газраа бүрдүүлэхийг үүрэг болгожээ. Өдгөө 68 настай Марио Монти “Өрийн хямралыг даван туулах, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохын төлөө ажиллана” гэсэн байна. Европын холбооны төлөөлөгчид шинэ Ерөнхий сайдад ажлын амжилт хүсээд тус улсад эдийн засгийн өөрчлөлт хэрхэн өрнөж байгааг хянана гэдгээ илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Жоржо Наполитано Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн үед баталсан эдийн засгийн өөрчлөлтийн талаар хэлэлцэж эхэллээ. Ням гаригт эхэлсэн уг хэлэлцээрт Депутатуудын танхимын тэргүүн Жанфранко Фини, Италийн Төрийн тэргүүн асан Оскар Луижи Скальфаро, Карло Азелио Чампи нар байлцсан аж.
Х.Од