Туркийн зүүн хэсэгт орших Ван мужид газар дахин хөдөлж, одоогийн байдлаар до лоон хүн нас барсан тухай АР мэдээлжээ. “Өнгөрсөн лхагва гаригийн орой газар 5.7 магнитудын хүчтэй хө дөл сөн” хэмээн эх сурвалжид онцолсон байна. Тус мужид ажиллаж буй аврах албаныхан нурангид дарагдсан 28 хүнийг гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа аж. “Газар дор хүмүүс үлдсэн. Ойрын хугацаанд тэднийг гаргах хэрэгтэй” хэ - мээн мужийн захиргааны хан мэдэгджээ. Тус мужийн Ван хот болон бусад сууринд 25 барилга байшин нурсан гэнэ. Өнгөрсөн сарын 23-нд Туркт газар хүчтэй хөдөлсний улмаас 600 орчим хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орон гэргүй болсон билээ.