Попын хаан Майкл Жексоны үхлийн шалтгааныг өнөө хэр тогтоогоогүй л байна. Гэвч өнгөрсөн мягмар гаригт Лос-Анжелесийн Тангарагтны шүүхээр эмч Конрад Мюррей Майкл Жексоны үхэлд буруутай болохыг тогтоож, дөрвөн жил хорих ял оноосон нь шуугиан тарилаа. Нэрт дуучинд нойрсуулах эм их тунгаар өгсөн, амьсгал хураасных нь дараа л түргэн тусламж дуудсан зэрэг үндэслэлээр түүнд ял тулгасан бөгөөд Конрад ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Гэвч түүний ямар ч мэдэгдэл хийгээгүй нь Майклын шүтэн бишрэгчдийг жагсаал хийхэд хүргэв. АНУ-ын ихэнх хот Итали, Францын гудамжинд Конрадыг эсэргүүцэж, үзэн ядсан шүтэн бишрэгчид хоёр дахь өдрөө жагсаж буй аж.
“Сарны алхаа”-г санаатайгаар тэнгэрийн зүг илгээсэн Конрад Мюррей гэгч хэн бэ? Гренада улсад төрсөн Конрад Мюррей 1980 онд АНУ-ын иргэн болж, 1999 оноос хувийн эмнэлэг байгуулан ажиллажээ. Үүнээс өмнө тэрбээр фермерт ажиллаж, цагийн ажил хийдэг байсан бөгөөд 25 нас хүртэл нь уулзаагүй, Хьюстонд эмчээр ажиллаж байсан эцэг нь түүнийг дэргэдээ авснаар эмчийн карьер нь эхэлсэн байна. Тэрбээр Лас-Вегаст зөв хөн баячуудад зориулсан хувийн эмнэлэг байгуулснаар баяжих, нэр хүндтэй үйлчлүүлэгчидтэй болох гараа нь эхэлсэн аж. Өмнө нь Конрад Мюррей орлогоо худал мэдүүлэх, татвараас зугтах зэрэгт буруутгагдаж шүү хийн хаалга татаж, 470 мянган ам.долларын торгууль төлж байжээ.
Тэрбээр попын хаантай 2006 онд Вегаст зочлох үеэр нь танилцаж, улмаар гэр бүлийн эмчээр ажиллах гэрээ байгуулсан аж. Тэд богино хугацаанд дотно нөхөд болж, 2009 онд аялан тоглолтынхоо үеэр дуучны хувийн эмчээр сарын 150 мянган ам.долларын хөлсөөр ажиллахаар тохирчээ. Гэвч удалгүй Майкл Жексон ЛосАнжелес дахь гэртээ учир битүүлгээр нас барсан бөгөөд хэргийн газарт 20 төрлийн хориотой эм, тэр дундаа нойрсуулах эм их хэмжээгээр байсныг илрүүлсэн бай на. Улмаар дуучны үхэлд Мюррейг сэжиглэж, 2009 оны зургадугаар сарын 25- наас хойш цөөнгүй удаа байцаалт авсан юм.
Энэ бүхэнд тэрбээр “Би чадах бүхнээ хийсэн” гэдгээс өөр ноцтой хариулт хэлээгүй. Харин Тангарагтны шүүх Конрад Мюррейг Майклын үхэлд буруу тай хэмээж, дөрвөн жил хорих ял оноосон ч дуучны шүтэн бишрэгчид болон гэр бүлийнхэн нь үүнийг “хөнгөн ял” хэмээн дүгнэж, эсэргүүцлээ илэрхийлсэн хэвээр байна.
Т.ЖИГҮҮР