Поп дуучин Майкл Жексоны хувийн эмч Конрад Мюррейг шүүх хурал өчигдөр болж өндөрлөлөө. АНУ-ын Лос-Анжелес хотод болсон уг шүүх хурлаар Конрад Мюррейг дуучны үхэлд буруутай хэмээн үзэж дөрвөн жилээр хорьж, эмчилгээ хийх эрхийг нь хасах шийдвэр гаргажээ.
Эмч Конрад дуучин Майкл Жексонд нойрсуулах эм их тунгаар өгсөн нь түүнийг үхэлд хүргэсэн хэмээн Тангарагтны шүүх үзэж байгаа аж. Шүүхийн шийдвэрийг хүмүүст дуулгах үед Конрад юу ч болоогүй мэт суусан нь хурлын танхим байсан Латоя Жексоны (Майклын ээж) дургүйцлийг төрүүлсэн хэмээн CNN онцолжээ.