Папуа Шинэ Гвинейн Лаэ хотод үндэстэн хоорондын зөрчлөөс болж үймээн дэгдсэн тухай ВВС мэдээлэв. Үймээний үеэр зургаан хүн нас барж, 26 хүн бэртсэн тухай хотын Цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Нэгэн этгээд хотын оршин суугч эмэгтэйг хүчирхийлсэн нь уг үй мээний шалтгаан болсон аж. “Эмэгтэйг хүчиндсэн эр ууланд амьдардаг омгийнх байсан бололтой.
Хохирогчийн омгийнхон уулынхан руу дайрч, тэдний гэр орныг түйвээсэн” хэмээн хууль сахиулагчид өгүүлжээ. Өнгөрсөн баасан гаригт эхэлж ням гаригт намжсан уг үймээний үеэр барилга байшин сүйдэж, олон хүн орон гэргүй болсон гэнэ. Тус улсын Ерөнхий сайд Питер О’Нил хоорондоо эвлэрэхийг омгийнхонд уриалжээ.
Х.ОД