БНАСАУ-ын 22 иргэн БНСУ-ын баруун хилийг давж ирсэн тухай гадаадын хэвлэлүүдэд мэдээлжээ. “Иргэдийн сууж ирсэн завийг Ёнпён арлаас холгүй олсон. БНАСАУ-аас ирсэн 22 иргэний 12 эрэгтэй, 10 нь эмэгтэй” хэмээн Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгдсэн байна. БНСУ-ын эргийн харуулынхны мэдээлснээр дүрвэгсэд БНАСАУ-ын Хванхэ-Намдү мужийн Кемори дүүргээс ирсэн байж магадгүй аж. “Умард Солонгосоос болж буй өлсгөлөнгөөс дайжиж ирсэн хүмүүс манай улсад үлдэх хүсэлт гаргасан” хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн аж. Дашрамд хэлэхэд, 1950-19533 оны дайнаас хойш БНАСАУ-ын 22 мянган иргэн БНСУ-руу дүрвэсэн гэх статистик байдаг.