Хятадын загас агнуурын онгоцыг Японы хилийн хамгаалалтын албаныхан саатуулсан байна. “Хятадын хөлөг онгоц баруун өмнө зүгийн Гото арлаас 60 км-ийн зайд хөвж явсан. Хилийн хамгаалалтын албаныханд шалгуулахаас татгалзан зугтсан учраас тэднийг баривчилсан” гэж холбогдох албаныхан мэдэгджээ. Өнгөрсөн жил тус улсын ачаа тээврийн хөлөг онгоцыг саатуулсны улмаас хоёр улсын хооронд зөрчил үүсэж байсан билээ. Уг хөлгийн ахмад 47 настай Занг Тианшион буруутай нь тогтоогдвол зургаа хүртэлх сарын хорих ял авч магадгүй гэнэ. Хятадын Гадаад хэргийн сайд одоогоор энэ тухай мэдэгдэл хийгээгүй байна.