Гватемалд болсон Ерөнхийл өгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад Эх оронч намаас нэр дэвшсэн генерал Отто Перес Молина ялалт байгуулсан тухай AFP уламжлав. Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдээлснээр Молина 55.2, түүний өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Мануэль Бальдисон 44.8 хувийн санал авсан аж. Ливийн цэргүүд шинэ Засгийн газарт “заналхийлэв” Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийнхөн цэрг үүдийн цалинг хугацаанд нь олгоогүйгээс тэд жагсаал зохион байгуулжээ.
Триполийн төвд болсон жагсаалын үеэр цэргүүд шинэ Засгийн газрыг огцруулахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн тэд ойролцоох зочид буудал руу дайран орж үймээн дэгдээсэн тухай “Синьхуа” уламжлав. Ливийн удирдагч агсан М.Каддафийн эсрэг тэмцэж байсан цэрэг Ахмед Хамаз “Би нэг ч удаа цалин аваагүй. Сангийн сайд Али Тархуни иргэний дайнд оролцсон цэргүүдэд цалин олгоно гэдгээ амлаж байсан” гэж ярьжээ. Ливийн армийн командлагч Ахмед Бани “М.Каддафийн армийнхантай тулалдсан цэргүүдийн зарим нь цагдаагийн албанд, дийлэнх нь армид зүтгэхээ илэрхийлсэн” гэсэн аж.