Египетийн Хургада хотоос холгүй автобус осолдсоны улмаас 11 хүн амиа алдаж, 27 хүн бэртсэн тухай АР мэдээлжээ. Уг автобусаар Унгарын жуулчид зорчиж явсан аж. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж, Унгарын Элчин сайдын яаманд ослын талаар мэдэгдсэн байна. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн баг ажиллаж байгаа тухай Хургадагийн цагдаагийн ажилтнууд мэдэгдэв.