Улиран одож буй долоо хоногт дэлхийн өнцөг булан бүрт халуу шатав. Өчигдрийн байдлаар хамгийн халуун болсон цэг нь Иракийн нийслэл Багдад байсан бөгөөд тэнд 46 градус хүртэл халсан. Манай улсын тухайд, нийслэлд өчигдөр 31 градус хүрсэн тухай Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Цаашид ямар байх талаар тандахад тус байгууллагын ажилтан “Долдугаар сарын 1, 2-нд халуун байна. Харин 3-наас эхэлж сэрүүснэ” гэсэн юм.
Тав хоногийн урьдчилсан мэдээг харъя. Нийслэлд агаарын температур өдөртөө 31-ээс 23 хүртэл буурах бол шөнөдөө 16-11 градус хүрэх аж. Орон нутгаас жишээ нь, Архангай аймагт өдөртөө 30-аас 23 хүртэл буурах бол шөнөдөө 14-9 хүрнэ. Өмнөговьд өдөртөө 28-30 градус хүртэл өсөх бол шөнө 20-17 градус хүрч буурах аж. Дорнод аймгийн тухайд өдөртөө 30- 23, -харин шөнө 14-9 градус байх төлөвтэй байна.
Бэлтгэсэн Ж.Гэрэл