Үргэлжлэн орсон борооны улмаас үерт автаад буй Италийн Генуя хотод тээврийн хэрэгслээр зорчихыг түр хугацаагаар хориглосон тухай “Интерфакс” мэдээллээ. Үерийн улмаас хөрс гулгасан нь зам харилцаанд ихээхэн хүндрэл учруулж, осол гарах нөхцөлийг бий болгож байна хэмээн хотын захиргаа үзэж буй.
Түүнээс гадна ойрын өдрүүдэд бороо нэмж оржээ. Одоогийн байдлаар тус хотод сургууль, цэцэрлэгийг түр хугацаагаар хаагаад байгаа бөгөөд шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдад анхааруулсан гэнэ. Дашрамд хэлэхэд, Генуяд үерийн улмаас зургаан хүн амиа алдаад байгаа юм.