Сирийн эрх баригчдыг огцрохыг шаардсан жагсаалын үеэр баривчлагдсан 553 хүнийг суллах гэнэ. SANA агентла гийн мэдээлснээр тус улсын эрх баригчид лалын шашны “Эйд аль-Адха” баярыг тохиолдуулан хоригдлуудыг суллах шийдвэр гаргасан байна.
Орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр олон нийтийн хэв журам зөрчсөн, дээрэм тонуул хийсэн гэхчлэн зүйл ангиар буруутгагдсан эдгээр хүний дийлэнх нь сөрөг хүчнийхэн аж. Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагын ажилтнуудын мэдэгдсэнээр сөрөг хүчний хэдэн мянган гишүүнийг баривчлан хорьсон байж магадгүй аж.