Төрийн өмчид Улаанбаатарын их сургуулийн багш, профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь Говил уулнаас Сяньбигийн үед холбогдох ховор дурсгалууд илрүүлээд буй. Үүнтэй холбогдуулан орон нутгаас хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Говил уулын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, тухайн бүс нутагт тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, эл багийнхнаар ирэх онд соёлын өвийн иж бүрэн судалгаа хийлгэх, санхүүгийн туслалцаа үзүүлэх болсон байна.
Тэрчлэн археологичдод шаардлагатай багаж хэрэгслээ авахад нь дэмжлэг болох зорилгоор таван сая төгрөгийн урамшуулал олгож, нөүтбүүк бэлэглэжээ.
Бэлтгэсэн Ж.Сувд