“Brent” маркийн нефтийн ханш 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нээс хойш хамгийн өндөр (өдөрт) хувиар хямдар лаа. ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн гишүүн болох Арабын Нэгдсэн Эмират Улс ол борлолтоо нэмэгдүүлэхээр болсон нь үүнд нөлөөлсөн аж. Олон улсын эрчим хүчний агентлаг ч газрын тосны нөөцөөсөө гаргах боломжтой хэмээн мэдэгдсэн талаар “Reuters” уламжлав. Үүнээс шалтгаалж баасан гарагт WTI маркийн нефтийн ханш баррель нь 109.3, “Brent” төрлийнх нь 112.6 ам.долларт хүрэв. ОХУ-ын нийлүүлэлттэй холбоотойгоор “Brent” маркийн нефтийн үнэ өнгөрсөн даваа гарагт баррель нь 139 “ногоон” болж, 2008 оноос хойших дээд түвшиндээ хүрч байсан бол ийнхүү доошиллоо.
АНУ-ын зүгээс “хар алт”-ны үйлдвэрлэгч орнуудад олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсан аж. Хэрэв ОПЕК хүсвэл ол борлолтоо өсгөхөд бэлэн гэдгээ Ирак улс мэдэгдсэн тухай CNBC дамжуулав. Сонирхуулахад, хойд хөрш нь өдөрт долоон сая орчим баррель бүтээгдэхүүн буюу дэлхийн нийлүүлэл тийн долоон хувийг экспортолдог байжээ