Укриан улсад нөхцөл байдал хурцдмал хэвээр байна. Тус улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй. Иймд ямар ч зорилгоор Украин Улсад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт иргэддээ ГХЯ-наас анхааруулж байна.
Украин улсад 30 орчим монгол иргэн үлдсэн, зарим нь буцах хүсэлтээ илэрхийлсэн боловч эцсийн шийдвэрээ гаргаагүй байна гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлж байв.