Бага насны хүүхдүүдийн дунд цахилгаан мененгит гэх халдварт өвчин бүртгэгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.
Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад 2-оос дээш насныханд ажлын өдөр цахилгаан мененгит өвчний эсрэг 4 цэнт вакцин хийгдэж байна. Иймд иргэд менингит өвчний эсрэг вакциныг 22000 төгрөгөөр хийлгэх боломжтой. Вакциныг хүүхэд бүр хийлгэх шаардлагагүй. Тархвар судлалын дагуу хавьтал болсон хүмүүст вакцин хийнэ. Вакцин хийлгэснээс хойш 3-5 жилийн дархлаа тогтоно
Цахилгаан мененгит гэх өвчнөөр өвдвөл хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжиж, дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм.
Мөн дараах зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлж, доорх шинж тэмдгээс илэрвэл нэн яаралтай эмчид хандана уу.