Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн бүртгэлийн хугацаа өнөөдөр /03.10/ 20.00 цагт дууслаа. Энэхүү өрсөлдөөнд хоёр нэр дэвшигч материалаа хүлээлгэн өгсөн байна.
Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга бөгөөд бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ. Түүний хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан Пүрэвийн Нүрзэд, Дотоод сонгуулийн хорооны дарга Ишжамцын Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн байна.
Мөн Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өгсөн аж.