Сүүлийн үед улаан, хөх гэрлэн дохиотой машинууд урсгал сөрөн явж буй дүрс бичлэг цахим орчинд цацагдаж, иргэдийг бухимдуулж буй. Тэгвэл Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт тусгай дуут дохио бүхий машинууд урсгал сөрөн явахыг зөвшөөрсөн утга бүхий заалт байдаг аж. Тодруулбал,
“Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн”
4.2. "Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна.
4.6. Улаан, хөх, хөх-улаан өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл ойртон ирж, тусгай дохиогоо дуугаргах буюу чанга яригч хэрэгслээр зогсохыг шаардвал жолооч энэ дүрмийн 14.1-д заасны дагуу зогсох бөгөөд хэрэв өөр албан шаардлага тавивал түүнийг нэн даруй биелүүлнэ. 4.7. Тусгай гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч шаардлагатай тохиолдолд нэн даруй зогсох боломжтой байхаар хурдаа хасна" гэж тус тус заажээ.