Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид холбогдох нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Эдгээр хууль, тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэхүү хууль, тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж байгаа шалтгаан нь Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах юм. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн тоо удахгүй нэгээр нэмэгдэх юм байна.