Дэлхийн эдийн засгийн форумын “Жендерийн тэгш байдлын тайлан”-д дурдсанаар Монгол Улс 2021 оны эцсийн байдлаар жендерийн ялгаатай байдлын индексээр дэлхийн 156 орноос 69-т эрэмбэлэгджээ. Энэ нь 2019 оноос 10 байраар урагшилсан үзүүлэлт юм. Боловсролын хувьд жендэрийн ялгаа ихтэй, өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн боловсрол эрэгтэйчүүдтэй харьцуулахад нэмэгдсэн хэдий ч нөгөө талаасаа улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа аж.