АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон тул Аэрофлот компани өнөөдрөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Аэро Монголиа компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдээд, өнөөдөр ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэг үйлдээд зогсоохоор болжээ.