Гэмтэл согог судлалын үндэсний төвийн /ГССҮТ/ хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өчигдөр 392 хүн үйлчлүүлжээ. Тухайлбал, нийслэлд 352, орон нутагт 40 хүн хандсан бөгөөд 11 мэс заслыг яаралтай хийсэн байна. Өчигдрийн байдлаар 333 хүн хэвтэн эмчлүүлж, 11 иргэн яаралтай мэс засал хийлгэсэн гэдгийг ГССҮТ-өөс мэдээллээ.