Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 1989 онд 21.1, 2000 онд 23.7 байсан бол 2020 онд дунджаар 26.7 насандаа гэрлэж байна. Дэлхийн банкны судалгаанаас харахад олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байгаа аж.
Монгол эмэгтэйчүүд 1980 онд 6 хүүхэд, 1990 онд 4 хүүхэд төрүүлж байсан бол 2020 онд дунджаар 3 хүүхэд төрүүлж байгааг статистик мэдээллээс харж болохоор байна.