Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн төлөөлөл төрийн ордонд чуулж байна. Чуулганд оролцож эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Төрийн удирдах албан тушаалд ажиллах боломжтой, шийдвэр гаргах түвшинд хүрэх боловсролтой, бодлого боловсруулах мэдлэг, туршлагатай, улс төрд манлайлах чадвартай эмэгтэйчүүд манай улсад олон бий. Гэвч одоогийн үзүүлэлт төдийлөн хангалтгүй байгаа юм.
Эмэгтэйчүүд төрийн албанд удирдах ажил хийж байгаа тоон үзүүлэлтийг дурдвал:
УИХ-ын гишүүн 13 эмэгтэй, 63 эрэгтэй
Сайд 3 эмэгтэй, 11 эрэгтэй
Дэд сайд 2 эмэгтэй, 12 эрэгтэй
Төрийн нарийн бичгийн дарга 2 эмэгтэй 14 эрэгтэй
Аймаг, нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн даргаар 5 эмэгтэй, 17 эрэгтэй
Аймаг, нийслэлийн ИТХ-ын даргаар 2 эмэгтэй, 20 эрэгтэй
Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын даргаар 4 эмэгтэй, 18 эрэгтэй
Агентлагийн даргаар 3 эмэгтэй, 33 эрэгтэй
Төрийн нарийн бичгийн даргаа 2 эмэгтэй
Төрийн захиргааны удирдах албан тушаалд 14 эмэгтэй,
102 эрэгтэй хүн ажиллаж байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ талаар "Нэг талаар биднийг “Тэгш боломж”-оос хязгаарлаж буй нөхцөл байдал байгааг үгүйсгэхгүй. Нөгөө талаар боломж ирэхийг бид бас хүлээх ёсгүй. Тийм учраас Тэгш боломжийн төлөө өдөр бүр хичээе. Хамтын үр дүнг нийгмийн хөгжлөөр хэмжинэ. Эмэгтэйчүүдийн оролцоо чухал" хэмээлээ.