2022 оны гуравдугаар сарын 08-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Маргааш буюу энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулсаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9, 11-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.