Улсын хэмжээнд өчигдөр нийт 264 коронавирус халдварын тохиолдол батлагджээ. Талархуулштай нь хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Халдвар авсан иргэдийн 132 нь нийслэлд, 132 нь хөдөөд байна. Өнөөдрийн байдлаар өвчин нь хүндэрсэн 1840 иргэн эмнэлэгт байгаа бол 5772 иргэн гэрийн хяналтад, өөрсдийгөө эмчилж буй. Хүн амын 2 271 836 буюу 69.8 хувь нь I тунд хамрагджээ. Мөн иргэдийн 2 173 300 нь II тунд хамрагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.