Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулж буй “Номтой нөхөрлөе” аяны хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 139 дүгээр сургууль сурагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сурагчдын ном унших, хичээл хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургуулийн шатны доорх зай талбай ашиглан тохилог орчинг бүрдүүлжээ.