Азийн Хөгжлийн Банкны Tехник Туслалцаа-9893: “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавх бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Нийгмийн халамжийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт” боллоо. Сургалтад яам, агентлаг болон нийслэлийн 9 дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, хорооны болон амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, төслийн зөвлөх багийн гишүүд оролцов. Энэхүү Техникийн туслалцааны төслийн хүрээнд Нийгмийн ажилтнууд, нийгмийн халамжийн бодлого боловсруулагчдын чадавхыг бэхжүүлэх, бодлогын судалгаа, бодлогын яриа хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг дэмжих, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хүргэх явц, түүний хяналт үнэлгээг бэхжүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлж байна.Төслийн хүрээнд 2021 онд “Сургагч багш бэлтгэх сургалт”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Азийн хөгжлийн банктай хамтран танхимаар зохион байгуулсан. Тус сургалтаар нийгмийн халамжийн салбарын Сургагч багшийн мэдлэг, ур чадварыг эзэмшиж, цаашид салбарт шинээр орсон ажилтан албан хаагчдыг богино хугацаанд ажлын байран дээр нь сургаж мэргэшүүлэх, дадлагажуулах, ажлын ур чадвар эзэмшүүлэх, нийгмийн ажил мэргэжилтэй холбоотой сэтгэл зүйн хүндрэл бэрхшээлийг даван туулах, ажлыг төлөвлөх, үр дүнтэй зохион байгуулах чадвар олгох 50 гаруй сургагч багшийг бэлтгэсэн. “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах дамжуулагч сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Дараагийн чадвахжуулах сургалтад 21 аймгийн бүх сум 9 дүүргийн хорооны мэргэжилтнүүдийг хамруулах аж.